Cайхан ая, сайхан бүсгүй намайг сэргээдэг шиг
Нартын энэ орчлонд нандигнаж явах зүйл зөндөө
Найр наадам, зугаа цэнгэл олон ч
Зуурдын зүйлд би автагддаггүй
Зугуухан тэднээс холдон алхдаг
Үзэмж төгөлдөр энэ орчлонд
Өнгө мөнгөнд хуурталгүй
Үнэн сэтгэлийг бусгүй чамд өгнөм
Өнгөрсөн бүхэн түүх
Ирээдүй бүхэн таамаглал гэж алхмааргүй байнаа
Сэтгэлдээ дүрслэгдэх түүнийгээ сэтгэлийн мухраасаа гаргаад
Зуны цэцэгс өвлийн цас, шөнийн ододоор чимэн чамайг бүтээнэ.
Тэртээх үүлсийн дундаас
Нэвтлэн гарах солонго адил
Үнэхээр үзэмж төгөлдөр харагдана.
Санаандгүй танилцах авч
Санаатайгаар хөтөлнө алхана.
Сэтгэлийг үймрүүлэх авч
Гунийгийг эс үлдээнэ.
Маргаашийн нарныг хүлээн
Өнөө шөнө үл унтаж чаднаи би...
on Saturday, December 24, 2011 at 8:52pm
No comments:
Post a Comment