Monday, February 25, 2013

Чиний инээмсэглэл


Яргуй үнэртсэн хавар цаг тэртээ хол одож 
Цэцэгс дэлгэрсэн зуны өдөртэй хамт чи ирсэн
Бороотой шөнө намайг догдлуулж 
Богинохон насанд минь жаргал нэмсэн

Уулын оройг өглөө бүр хардагч 
Өчигдөр шөнө мэт чиний инээмсэглэлийг цээжиндээ би үргэлж хадгалдаг
Сарнай мэт уруул 
Хавирган сар мэт мишээх дүрэнд чинь би хайртай

Хүний нутгаас өөрийн нутаг хүртэл 
Сэтгэлийн мухараасаа чамруу шулуун чавхдас татсан
Дурлалт халуун насандаа
Дураараа нисэх шувуу мэт чамруу далавчаа дэлгэсэн

Одоо би чиний тухай бодож байна 
Огторгуйн уудмаас нүдрүү минь гэрэлтэх мөнгөн одод шиг мишээж байна

Бороотой шөнөтэй хамт нэгэн зүйл над дээр ирдэг 
Дусал бүрийн чимээ
Гэрлийн мөнгөн цацрагтай хамт намайг инээмсэглүүлдэг 
Гэхдээ чиний минь инээмсэглэл тэр бүгдээс илүү гэж би хэлж чадна
Түүгээр ч барахгүй аз жаргалын минь алтан түлхүүр гэж чамдаа би амлаж чадна

No comments:

Post a Comment