Гэнэт хүйтэрч, салхи салхилан
Навчис миний хажууд унахад л
Намар болсныг анзаарав
Найртай сайхан намар
Намайг сэргээж үүлсийг хураан
Нарыг эртлэн жаргаадаг
тэр л өдрүүд нэг л мэдэхэд өөрчлөгдөх юм
Өдөр өдрийн бодол
Өнгөрсөн, одоо, ирээдүйн тухай өгүүлнэ
Яагаад ч юм ямар наран намайг гийгүүлэхийг би мэдэхгүй ч
Нартын наранд мөргөн намайг хурцлах нэгнийг хүлээнэ
Сэтгэл хэмээгч нэгэн зүйлийг удирдах ухааныг боловсруулсаар л
Гадаад далай, газрын гүн, уулсын оргил, үүлсийн дээдэхийг үзэхийг хичээнэ.
Инээмсэглэл гэдгийг мартахыг хүсэвч магад хүмүүнийг чухал зүйл учир үл чадна.
Бодолыг хүлж, биеийг барих ухааныг дотроос хайн, гаднаас ирсээр их цаг хугацааг алдах боловч
Хажууд буйг эс ухааран олон цагийг өнгөөрөх бөлгөө.
Учралын салхи намайг дуудахад би бэлэн байх гэж
Ухаарлын үгийг дуулах гэж чихээ дэлдийлгэх гэж
Чинь үнэн ч сэтгэлийг өвөртлөн
Чамайг хайрлана....Би
on Sunday, September 11, 2011 at 10:00pm
No comments:
Post a Comment