Monday, February 25, 2013

7 сарын 1


Гэнэтийн учрал гэнэн бодлуудын маань цуглуулга

Наран мандсан налгар зуны өдөр би чамтай анх учирсан 
Найраг дуунд хөглөгдөн чиний гараас би хөтөлсөн
Нэрийг минь дуудахад нарт ертөнцөд нэгэн өнгө нэмсэн
Нэрэлхэлгүй би чиний зүг ширтсэн.

Урьдын чиний төрхийг өнөөдөр би харлаа 
Уулзаж учирч явсан мөчүүдээ ахиад би санагалзав
Гунигийн дуу биш хацарт чинь урсгал ус шиг нулимс үлдээсэн 
Улаан уруул чинь биш цээлхэн хоолой чинь миний цээжинд үлджээ.

Чамтай мэндлээд цаашлах зориг надад төрсөнгүй
Энэ олон жил чамтай юу тохиолдов гээд л
Чиний талаар миний мэдэх зүйлсийг мэдэхийг их хүсэвч 
Ингэж асуух цаг нэгэнт үгүй болжээ.

Урьдын хийсэн шийдвэр 
Урагшлах замын маань луужин болсон

Одоо надад харамсах сэтгэл төрөхгүй 
Харин олны дунд чамайг би анх харсандаа баярлаж 
Ариухан хайрын эхлэлийг өрнүүлж байсандаа талархнаа
Чиний араас харан аз жаргал хүсэн би цааш алхсаар.

No comments:

Post a Comment