Алхаж явах амьдралд чинь
Алаглаж ургасан цэцэгс тааралдана
Анхааруулах гэж замд цагдаа ч шүгэлдэнээ..
Гэхдээ анд минь чи урагшаа л алхаарай
Гэрэлтэй ирээдүйн замд чинь
Нүүрээ будсан хүүхэн ч тааралдана
Онгон талын бодьгал ч тааралдана
Олноос онцгойрох юм үгүй ч сэтгэлтэй нэгэн ч тааралдана
Гэхдээ анд минь чи урагшаа л алхаарай
Хүсэл мөрөөдөл дүүрэн энэ амьдралд
Хүслийг чинь биелүүлэгч нэгэн ч тааралдана
Хүний мөсгүй нэгэн ч тааралдана
Хүндлэл үзүүлэх нэгэн ч тааралдана
Гэхдээ анд минь чи урагшаа л алхаарай
Улиран өнгөрөх цаг мөчид
Хаврын салхи ч тааралдана
Зуны сайхан бороо ч тааралдана
Намрын шаргал навчис ч тааралдана
Өвлийн хүйтэн жавар цагаахан цас ч тааралдана
Гэхдээ анд минь чи урагшаа л алхаарай
Хийгээд хийгээд дуусахгүй хорвоод
Гэрийн ажил ч тааралдана
Бусдын ажил ч тааралдана
Бүгдийн төлөө ажил ч тааралдана
Хүслийн чинь ажил ч тааралдана
Гэхдээ анд минь чи урагшаа л алхаарай
Дуулим энэ хорвоод
Дутууг чинь нөхөх нэгэн ч тааралдана
Дуугүйхэн араар чинь муулах нэгэн ч тааралдана
Дүүрэн сэтгэлрүү чинь ус цацах нэгэн ч тааралдана
Зуун жил хамт байх нөхөр ч тааралдана.
Гэхдээ анд минь чи урагшаа л алхаарай
Гэрэлт энэ орчлонд өөрийнхөө жаргалын төлөө л гишгээрэй
Хүсэл мөрөөдлийнхөө зүг л далавчаа дэвээрэй
Хүний зааж өгсөнд бус өөрийнхөө зүрхийг дагаж нисээрэй
Амьдралд тааралдах олон бэрхшээлд нулимсаа залгиж
Ганцаараа битгий яваарай
Андын халуун гараас атгаж
Олонтойгоо хамт даван туулаарай...
Гэхдээ анд минь чи урагшаа л алхаарай...
Хэний ч замаар бус өөрийнхөө дурлах
Хэзээд харамсахааргүй замаараа урагшаа л алхаарай...
Уул өөд өгсөхөд чинь тулах цэг
Урсгал сөрж сэлэх үед хүч нэмэх сэлүүр
Салхи сөрж нисэх үед чинь далавч нь байхыг хүснэ би....
Таван хаврыг хамтдаа угтсан
BFF Оонгоодоо зориулав..
2012 оны 4 сарын 13
Дахиад л нэг хавар ирж нэг насыг нэмлээ..
Төрсөн өдрийн мэнд хүргэе.
on Friday, April 13, 2012 at 1:04am
No comments:
Post a Comment