Monday, January 13, 2014

ммм

Тэнгэрийн хаяа харан тэндэх үүлсийг ажиглан
Болдогсон бол ганц очоод чамтай уулзахсан
Гараас чинь хөтлөөд алхахсан
Үүлэн дээгүүр хөвөн
Наран жаргахыг харахсан

Хэлж амжаагүй үгс зөндөө байхад
Намайгаа орхиод
Салхинд туугдан
Хэтэрхий хурдан явчихлаа

Өдөр бүр өнгөрөхөд
Чамтайгаа уулзах гэж байгаа мэт
Догдлон хүлээсээр л
Орчлонг тоолон хүлээнэ

Навчсийн дунд эргэлдэн
Намайгаа юунд орхин одоо вэ чи минь
Навчсийг сэржигнүүлэн
Над дээрээ нэг удаа ч болтугай ирээрэй...

Wednesday, December 25, 2013

Сэтгэлийн илчлэл

Анх би түүнийхээ харцанд тогтож
Агшин тэр үед зогсон
Аз жаргалын гялбаа
Нүдний минь урдуур гялбасан

Нүүдлийн шувууд халууныг санагалзан явдаг шиг
Нэг л мэдэхэд би чамд дасаж эхэлсэн
Харцанд нь тогтох гэж
Хайрын үгсийг харамгүй зориулсан


Дурласан юм байлгүй тэр үед
Дууг нь сонсох гэж
Хаана ч байсан олж харах гэж
Орчлон хорвоог самаран байж олж очдог болсон

Одоо харин би хачин сонин ааш гаргадаг болж түүндээ
Магадгүй хайрласан юм байлгүй
Хайр гэж энэ л байх хэмээн
Харанхуй шөнө ч бодон үл унтана

Нэг л мэдэхэд чи минь
Миний амьдрал минь болж
Орчлон хорвоог
Чамгүйгээр төсөөлөхөөргүй болсон
Одоо би нуухгүй хайртай гэдгээ
Олны өмнө хэлнээ...
Чамдаа би хамгаас илүү хайртай... Нархан минь <3




Saturday, July 6, 2013

Шөнө би чамайг зүүдэллээ

Шөнө би чамайг зүүдэллээ
Шөнийн оддыг хамт байна гэж зүүдэллээ
Шүлэг тэрлэн чамдаа уншиж байна гэж зүүдэллээ

Шөнө би чамайг зүүдэллээ
Цэцэг алагласан талаар
Гар гараасаа хөтлөлцөөд гүйж байна гэж зүүдэллээ

Шөнө би чамайг зүүдэллээ
Нуурын цэнгэг ус шиг тунгалаг царайнд
Сэтгэл юуган алдарч байна гэж зүүдэллээ

Шөнө би чамайг зүүдэллээ
Мандах наран мэт мишээлийг нь харж
Маргааш өглөөг угтлаа гэж зүүдэллээ...

Monday, June 17, 2013

Учрал

Цээл талд дэггүйтэж гүйхдээ
Цэнгэл жаргал хоёрыг давхар эдлэн
Дуулан байждээ би
Цээлхэн хоолойг чинь сонсоод
Чиний зүг шилбүүр унан гүйснээ
Тэгэхэд би анзаараагүй ч
Тэртээ холын нэгэн өдөр
Чамтай хамт алхлана гэдгээ
Тэр мөчид л би ухаарсан

Олон олон жилийн дараа
Одоо л чамтай учирах гэж
Олон олон охидын дундаас
Одоо л чамайгаа таних гэж
Цаг хугацаа чинь зүгээр яваад өгөхгүй
Зүлгээд түүнийг минь өөрчилчих юм
Зүггүйтэж байсан насанд минь
Зүгээр л буцаагаад хүргээд өгөөч

Нэгэнт чи гэрээ барилцах хүнтэй болсон болохоор
Чамд гэж би захиа яахан бичих
Харин хайр дутагдах мөчид
Халуун гараас чинь атгахыг л хүлээедээ


Дөрөв

Би бол хатуу хүйтний эсрэгцэл
Хайр инээмсэглэл хоёрын илрэл
Орчлонг ирлэх билүү
Оройд нь ургах мөчир

Бодох тусам бодогдох
Бодлын гинжин хэлхээ
Бодлоо цэгцлэх
Уншлагын танхим Би

Сав сав л гэх юм
Саваагүйтэж байгаад
Дүүргэчихвийдээ
Сайн харж л амьдрахсан

Сайхан бүсгүйн харцыг булаахсан
Саатаж ганц үнсүүлэхсэн
Харцных нь толионд ганц өртөхсөн
Оройн бодолд нь ганц орохсон

Sunday, June 9, 2013

Хариулт

Мэдэхгүй мэдэхгүй гээд байхад 
Юунд надаас асууна
Юу мэдмээр байгаагаа хэлчихвэл 
Юу гэж би ч чи ч ингэж мэгдэхэв
Юу юунаас илүүтэйгээр 
Юу чамд Аз жаргал өгөх вэ гэдэг л чухал
Зовлон ирэх хариулт болвоос 
Юу гэж чамд би хэлэхэв
Зүгээр л мэдчихдэг бол 
Хүмүүнийг таних амархан бус уу
Амьдралд ганц л эр нөхөр байдаг юм 
Гарцаагүй түүнээс чинь би яахан холдуулах
Зүгээр л сэтгэлийг чинь тайтгаруулж 
Чамайг л ойлгож мэдрэх л чухал байх 
Мэдэхгүй гэдэг үг мянган үгийн хариулт гэх
Мэддэг бол мянган үгийг ч илэрхийлэхгүй бол яана
Зүгээр л нүдээ аниад юу хүсэж байгаагаа л бод 
Тэр л миний хариулт.

Sunday, April 7, 2013

Элийрэл

Ганцаардын өтгөн манан дунд байрлах 
Ганцхан жижиг байшин

Надаас холдсон мөртүүд сэтгэлийн жаварт хадгалагдан үлдэнэ.
Намайг гэсэн хүмүүс насны эрхэнд тунан хоцорно

Холын хоёр од шиг хослон амьдрахсан 
Хонгор нутгийн салхинд дахиад нэг илбүүлэхсэн

Харцны чинь дор суухсан
Хаан хурмастын жигүүртэй болохсон

Алаг нүдний чинь харцанд ахиад нэг өртөхсөн
Амгалан тайван мэдрэмжийг ахиад нэг мэдрэхсэн

Нүдээ аниад хүслээ шивнэхсэн 
Нүүдлийн шувуудтай хамт алсын газрыг зорихсон 

Олноос онцгойрох зүйлгүй ч 
Орчлонд ганцхан чи 

Зүүдээ манахсан 
Зөнгөөрөө чамтай учирахсан