Monday, February 25, 2013

Алхаж явах үеийн бодол


Өнөөдөр бол миний өдөр хэмээн сэтгэлдээ дуу алдан гарлаа...Үүлэн нарыг бүрхсэн ийм өдөр би дуртай, бага зэрэг бас зэврүүн яг л тэртээх олон мэдрэмжүүдийг маань ил гарган надад бодол өгдөг ийм л бүрхэг өдөрт би дуртай.
Ийм өдөр бүх зүйл яг л өөрийн өнгөөрөө байгаа юм шиг надад санагддаг. Бодлын уудамд хөлгийн жолоо залах мэт бүрхэг өдөр алхангаа намуухан аяанд энэ орчлонгийн энгийн нэгэн бодлуудыг хөврүүлэн бодлоо.
Хүний сэтгэл гэгч сонин юмаа энэ орчлонд хүн үргэлж ямар нэгэн зүйлд хүсэж тэмүүлэн урагшилдаг. Тэгвэл тэрхүү хүслийн дээд хязгаар гэж байдаг бол хүмүүн өөрөө юм. Хүн үргэлж л өөртөө байхгүйг өөр нэгнээс хайдаг энэ нь л аливаа зовлонгийн эх үүсвэр юм бол уудаа.
Амьдралд хүмүүсийг инээмсэглүүлэх олон зүйл байхад яагаад өглөө тааралдсан хүмүүст баяр баясгалан бага байдаг юм бол өглөөний хүн гэгч ганцаар үедээ инээмсэглэж чаддаггүй юм бол уу... Бүхий л хүн өөдөөс минь хэрвээ инээмсэглэн алхдаг бол би өөрийн эрхгүй инээмсэглэх байсан бол уудаа..
Чийг үнэртсэн шинэхэн гудамжаар алхахдаа хэдэн бодол толгойд орж ирлээ..
1. Аяга кофе
Hot_coffee_on_a_rainy_day
Яг л бороотой өдөр кафе-д ганцаараа суучихаад л цонхоор хурдан хурдан алхах хүмүүсийг харан бодлогшрох гоёдоо гэх
2. Бороо орж байхад алгаа дэлгээд борооны дусал гар дээр тусах тэр мэдрэмж.
3: Ширүүн бороонд гэнэт шүхрээ доошлуулаад нэвт норох.
Raining_large
Яг л дээш тэнгэрлүү харан нүдээ анихад нүүрэн дээр минь дуслах хүнд хүнд дуслууд, биеийг минь даган урсах урсгалыг мэдрэн өөр ертөнцөд очсон мэд бодолд умбах.
4. Эцэст нь бороотой өдөр цонхны цаанаас хайртай хүнээ бодон гэртээ гансран зогсох 
Гэхдээ энэ бүх бодлууд хэсэгхэн зуур гуниглуулах авч дараа нь үнэхээр сайхан аз жаргалыг надад мэдрүүллээ. Амьдралын олон бодолд хөврөн алхсаар энэ өдрийг угтсандаа баярлан бичнэ...:-)

No comments:

Post a Comment