Monday, February 25, 2013

Хүлээ....


Чамайг явсан өдрөөс чамайг санаж эхэллээ..
Чанд ганцхан сэтгэлийн угтаа чамайг дурсан
Учрах гэж учирдаг даруу тавиланд уягдан
Чамайг хүлээн салхин дунд алхлана

Ганцаар мэлмэрэн уулсын оргилыг харан 
Сарыг ширтэн чамд үгээ хэлнэ.
Сэтгэлд минь дүүрэн чиний тэврэлт 
Наран мишээх мэт аз жаргалыг мэдрүүлнэ.

Бяцхан бодолд хөтлөгдөн дахиад л чамайг бодлоо
Хав хар үүл дэлхийг нөмрөх мэт 
Сэтгэлд гунигийг төрүүлнэ
Чамайг санаж ганцаардан 
Чамайг санаж инээмсэглэнэ.

Алс холын замд сайн яваад ирээрэй гэж
Талын монгол чинь чамайг хүлээнэ
Уудам талын чинь сэвэлзүүр салхи чамайг хүлээнэ
Уртын сайхан дуутай уянгын тансаг монгол аялгуу чинь чамайг хүлээнэ
Уулзаж учирч байсан хүмүүс чинь чамайг хүлээнэ
Цэлмэг хөх тэнгэр чинь хүлээнэ
Чамд л ганцхан зориулагдах цэцэгс чамайг хүлээнэ
Уул усны чинь онгод сахиус хүлээнэ
Урт цагаан сахал, буурал үстэй ахмадууд чинь хүлээнэ
Хүний нутгийн тэнгэр гэж бүү бодоорой хүслээ дагах шувуу мэт хөвөр ч байгаадаа чиний араас
Санаа хүслийн алсаас сайхан залуу чинь чамайг хүлээнэ
Цэцэгт талын дундаас эрвээхэй үргээн гарч ирэх чамайг би хүлээнэ.


2 comments:

  1. Сайхан шүлэг байна Ука

    ReplyDelete
  2. Сэтгэлээсээ бичсэн шүлэг шиг санагдлаа

    ReplyDelete