Monday, March 25, 2013

Сар чи бид гурав

Бодол хөвөрсөн орой байлаа
Бодлоо ялгах гэж дээш өнгийлөө
Чамайг харна гэж бодтол 
Тэргэл саран чамайг харлаа
Тэртээх алсад байгаа чиний дүр нүдний өмнө тодрон харагдана
Чиний нүднээс олж хардаг тэр л тайтгарал
Тэргэл саран үүлсийг яран 
Миний өмнө зам заах шиг болдогсон

Одоо би чамайг мартахгүй
Онцгой тохиолдол гэж бодон
Орчлонг эргүүлэх хүчийг мэдрэн
Омголон насанд чинь хамт байна

Одоо би чамайг мартахгүй 
Одод тоолон чиний талаар бодон
Хүслийн харгуйд 
Хорвоогийн уудмаар чамтай хамт аялана


Орхиод одсон он цагийг би олж чадахгүй
Зүрхний гүнд шаргал навчс мэт хийсэн одсон мөрийг би баллахгүй
Одоо чамайг мартахгүй 
Оргилсон энэ зүрхэнд минь чи минь орших болсон учир



Sunday, March 17, 2013

Хоёр мөрт чамдаа


Чамайг мартах гэж би зүрхээ шатаана
Чамайг мартах гэж би нулимсаа тэвчинэ
,,,
Зүүдний үзүүрт байх зүрхэн улаан байшинд 
Зуун өдрийг элээн 6 хоног амьдрах миний гэр 
,,,
Орчлонг тойрч чамайг хайна
Оддыг тоолон чамайг хүлээнэ
,,,
Бодол сэтгэлдээ чамайг тээнэ
Богинохон насыг чамтай туулна
,,,
Зураг зурж нүдэнд минь үзэгдэнэ
Зуурдын жаргалыг өгөн надаас холдоно
,,,
Мянга мянган үгс дотрыг минь хэрчин
Мяралзан харагдах голын ус лугаа адил амьсгал дор минь бөхнө.
,,,
Нүднээ харагдах хоёр ертөнцөд
Нүүдлэн ирэх цаг хугацаанд чи бид хоёр оршино