Monday, June 17, 2013

Учрал

Цээл талд дэггүйтэж гүйхдээ
Цэнгэл жаргал хоёрыг давхар эдлэн
Дуулан байждээ би
Цээлхэн хоолойг чинь сонсоод
Чиний зүг шилбүүр унан гүйснээ
Тэгэхэд би анзаараагүй ч
Тэртээ холын нэгэн өдөр
Чамтай хамт алхлана гэдгээ
Тэр мөчид л би ухаарсан

Олон олон жилийн дараа
Одоо л чамтай учирах гэж
Олон олон охидын дундаас
Одоо л чамайгаа таних гэж
Цаг хугацаа чинь зүгээр яваад өгөхгүй
Зүлгээд түүнийг минь өөрчилчих юм
Зүггүйтэж байсан насанд минь
Зүгээр л буцаагаад хүргээд өгөөч

Нэгэнт чи гэрээ барилцах хүнтэй болсон болохоор
Чамд гэж би захиа яахан бичих
Харин хайр дутагдах мөчид
Халуун гараас чинь атгахыг л хүлээедээ


No comments:

Post a Comment